Испанийн “Барселона” клубын довтлогч Лионель Месси Олон Улсын хөлбөмбөгийн холбооноос оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог Алтан бөмбөг буюу Баллон д’Ор шагналын эзнээр тодорлоо.
“Алтан бөмбөг”-ийн ялагчийг албан ёсоор өчигдөр /01.11/ Цюрих хотод болсон ёслолын үеэр тодруулсан юм. Оны шилдэг хөлбөмбөгчнийг шигшээ багуудын дасгалжуулагч болон ахлагчид, хэвлэл мэдээллийнхний саналаар тодруулдаг.
Месси энэхүү нэр хүндтэй шагналыг тав дахь удаагаа хүртэж байна. Энэ жилийн санал асуулгаар Месси “Реал”-ын Роналдо, “Барселона”-гийн Неймар нарыг ардаа орхиж хоёр жилийн дараа дахин “Алтан бөмбөг”-ийн эзнээр тодорлоо.
Шагналыг түүнд Бразилийн нэрт хөлбөмбөгчин Кака гардуулж өгсөн юм. Энэ үэер Месси “Энэ бол миний хувьд онцгой мөч. Тус шагналыг өмнө нь Криштиану авч байсан бол ийнхүү хоёр жилийн дараа би дахин “Алтан бөмбөг” шагналыг хүртлээ. Тав дахь алтан бөмбөг гэдэг бол хүүхэд байхад мөрөөдөж байснаас ч илүү үзүүлэлт. Багийнхандаа талархаж буйгаа илэрхийлмээр байна. Би хөлбөмбөгт хайртай” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: ВВС
Х.Көгершин | GoGo.mn