Зочид урьсан онцгой үед ч хийж болох эсвэл зүгээр л хонгор үрсээ баярлуулах гэж байгаа бол амтат шоколадтай, цөцгийтэй бинг хэрхэн хийх амархан амттай жорыг хүргэе.
Хийгдэх хугацаа- 50 минут
нунтаг какао |
25 гр
|
baking powder |
1 цайны халбага1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай – 5гр
|
гурил |
175 гр
|
элсэн чихэр |
100-150 гр
|
давс |
1/4 цайны халбага1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай – 5гр
|
сүү |
350 мл
|
ургамлын тос |
4,5 хоолны халбага1 хоолны халбага = шингэн – 15мл, хуурай – 15гр
|
цөцгий |
250 мл
|
ванилийн сахар |
2 цайны халбага1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай – 5гр
|
Саванд гурил, нунтаг какао, baking powder – нарийн боовны исгэгч, элсэн чихэр, давсыг хольж сайтар хутгана.
-
Үүний дараа ургамлын тос, сүү, ванилийн сахарыг хийгээд сайтар хутгаж зуурна. Ванилийн сахар хийхгүй байж болох ч чихэрлэг амт суларна. Ингээд зуурмаг маань зурган дээрх шиг шингэн нялцгай болох болно.
-
Ингээд дунд зэргийн хэм дээр халааж тослосон хайруулын тавган дээр зуурмагийг 60мл-аар хутгаж аваад асгаж тараана. Хөдөлгөж хутгах хэрэггүй шүү. Галын хэм хэт ширүүн байж болохгүй. Зуурмаг өөрөө биежиж болох болно. 60мл орчим адил хэмжээтэй байхаар салгаж тус бүр дээрх аргаар хоёр талаас нь шарж шоколадтай бинг болгоно.
-
Ингээд 1-2 минут болсны дараа зөөлөн эргүүлж нөгөө талыг мөн адил болгоорой. Бин тус бүр адил хэмжээтэй болох болно.
-
Үүний дараа өтгөн цөцгийг элсэн чихэртэй хольж миксэрдэж крем маягийн болгоно. Цөцгийний хэр чихэрлэг байх эсэхийг та өөрөө тохируулаарай.
-
Ингээд бин тус бүр дээр 2-3 цайны халбага цөцгийг түрхэж давхарлана. Яг л бялуу шиг харагдаж байгаа биз дээ.
-
Хүсвэл шоколадны крем жимсээр амтлаарай.