Жүжигчин Женнифер Лоуренс саяхан өгсөн нэгэн ярилцлагандаа найруулагч Даррен Аронофскитай үерхэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Түүний фэнүүд болон сэтгүүлчид энэхүү мэдээллийг ихэд цочирдон хүлээж авсан. Учир нь залуу хос хорь гаруй насны зөрүүтэй болохоор тэд ийн эмзэглэсэн байх.
Хэдхэн хоногийн Женнифер хэрэгт дуртай сэтгүүлчид болон паппарацци нарын анхаарлыг дахин татжээ. “Зорчигчид” киноны нээлтэнд ирэхдээ зүүн гарынхаа ядам хуруунд бөгж зүүсэн байсан нь тэдний сониуч дуранд өртсөн байна.
Даррен, Женнифер хоёрыг сүй тавьсан гэх мэдээлэл тэр дороо түймрээс түргэн тархжээ.
Эх сурвалж www.wikimon.mn