Нэг. Эрүүл биед эрүүл үрийн шингэн байдаг. Иймээс эрүүл мэндээ анхаар, дараах арга хэмжээг ав.
-Шинжилгээ өгөх
-Архаг өвчтэй, өнгөний өвчтэй бол яаралтай эмчлүүл.
-Өвчин тусахаас сэргийл, аль болохтариа хийлгэхгүй бай. Биеийн дархлааг бэхжүүлэх эмчилгээг шаардлагатай бол хийгэнэ.
Хоёр. Орчин үед хорвоод мэндэлж буй нярай хүүхдүүдийн 20 хувь нь төрөлхийн ямар нэг өвчтэй байна. Иймээс генетикийн шинжилгээ заавал өгөх шаарлагатай.
Гурав. Үрийн шингэний чанарыг муутгахаас сэргийл.
Үүнд:
-Тамхи татах нь тестостероны секрецийг бууруулж үрийн шингэн дэх эр эсийн тоог цөөрүүлдэг. Мөн эр эсүүдийн хөдөлгөөн саарч, эрүүл эсүүд багасдаг. Хэрэв эцэг эх хоёулаа тамхи татдаг бол үр зулбах магадлал 64 хувь. Иймээс та тамхиа хая эсвэл татахаа багасга.
-Архи, согтууруулах ундаа үрийн шингэний эсүүдийг генийн түвшинд гэмтээдэг.
Өдөр бүр 80-160 гр архи уувал эрчүүдийн зөвхөн 21-37 хувьд эр эс үлддэг. Эдгээр уршиг Дагавар нь бараг засаж залруулшгүй.
-Эр хүний үргүйдлийн гол шалтгааны нэг нь стресс гэж эмч нар үздэг.
-Биеийн дасгал хэт их хийвэл эрэсүүдийн ялгарахыг 30 хувь бууруулна.
-Хар тэмхи эр эсүүдийн боловсрохыг багасгаад зогсохгүй удамшлын генийн мэдээлэлд өөрчлөлт оруулдаг.
-Түлш, нефтийн бүтээгдэхүүн, бордоо, бензин зэрэг өргөн хэрэглэгддэг хий шингэн материалууд химийн бодисууд нь үрийн шингэний чанарыг муутгадаг тул аль болох бага харьц.
-Эм уухаас зайлсхий, зөвхөн эмчийн заавраар уу.
-Виагра үрийн шингэний чанарт сөргөөр нөлөөлж, удамшилд өөрчлөлт өгдөг Стериодууд нь эр эс боловсрохыг багасгаж. Гаж согог үүсгэх магадлалтай тул зургаан сар эдгээрийг бүү хэрэглэ.
-Хэлбэлзэл эр эсүүдийн тоог бууруулж, хөдөлгөөнийг сааруулж, өөрчлөгдсөн хэлбэрүүд үүсгэдэг. Өөрөөр хэлбэл хэм их дасгал трекатер дээр бүү хий. Машиныхаа амортизаторыг соль.
-Цацраг туяа үрийн шингэн боловсрохыг бууруулж, түүнд агуулагддаг мэдээлэлд согог оруулна.
-Төмсөгний хэм биеийнхээс хоёроос гурван градус бага байх ёстой Энэ үед эрүүл эр эсүүд боловсорно. Синтетик бариу хувцас бүү өмс, халуун ванн саунд орохоо багасга.
-Витамины эмчилгээ (курс) хийлгэ.
-Эр хүний биед үрийн шингэн 72 цагт боловсордог. Хэрэв та хагас жил энэ дүрмийг чанд сахиж чадахгүи бол ядаж сүүлийн гурван хоног мөрдөөрэй.