Диснэйн “Микки Маус” клубээс төрөн гарсан үе тэнгийн поп дива Бритни Спирс, Кристина Агулера нар уран бүтээлийн мөнхийн өрсөлдөгчид билээ. Энэ намар Кристина “The Voice” шоугаа үргэлжлүүлэн шүүхээр болсон бол Бритни “The X Factor” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллана.
Нэгэн хэвлэлийн хурал дээр Кристина “Бритни бид хоёр “Микки Маус” клубт байхаасаа л их дотно байсан. Бид хамтдаа бэлтгэл хийж, тоглолтуудад оролцдог байлаа. Хүмүүс биднийг өрсөлдүүлэх гээд байдаг юм. Бид нас чацуу нэг үеийн уран бүтээлчид.
Гэвч зан ааш, амьдралын хэв маяг эрс өөр хүмүүс шүү дээ. Бидний амьдрал хувь тавиланд төстэй зүйлс олон. Тэр бол мэдрэмжтэй сайн дуучин. Мэргэжлийн тал дээр сайн зөвлөгөө өгөх байх гэж бодож байна” хэмээн ярьжээ.
www.UNEN.mn