Крис Браун, Николь Шерзингер нар өнгөрсөн шөнө Лос Анжелос хотын шөнийн клубт шоудаж, нэг нэгнийхээ чихэнд үг шивнэлцэж, тун нялуун байсан гэнэ. Тэд их л дотно бүжиглэж байсан бөгөөд удалгүй Крис түүний биед ойртож, тэд үнсэлцсэн байна.
Шөнийн клубт хамт шоудсан нэгэн залуу Николь, Крис нарын тус үйлдлийг гэрчилж, гар утсаараа зургийг нь авснаа үзүүлсэн боловч, Николийн хэвлэлийн төлөөлөгч тэднийг энгийн дотны найзууд, үнсэлцээгүй хэмээн өнөөдөр эрс үгүйсгэжээ.
Дуучин Крис Брауны хувьд хоёр жилийн турш үерхсэн загвар өмсөгч найз бүсгүй Карруэчи Трантайгаа тогтворгүй харилцаатай байгаа бол дуучин Николийн хувьд Формула 1 уралдааны оролцогч Льюс Хамилтонтойгоо буцаж нийлээд байгаа билээ.
Энгийн найзуудын дунд энгийнээс ноцтой харилцааны сэжүүр илрээд байгаа нь хэвлэл мэдээллийнхэн болоод фэнүүдийнх нь анхаарлыг ихэд татаж байна.