Хурхиралт! Хажуудах хүндээ дарамттай хачин жигтэй энэ байдлыг шөнө бүр тэвчинэ гэдэг хэцүү. Энэ асуудалтай тулгарч байгаа бүсгүйчүүддээ зориулан дараах нийтлэлийг бэлтгэлээ. Хэрхэн хурхирч байгаагаа ч мэдэхгүй хээв нэг унтаж байгаа ханийгаа нудрахын оронд эхлээд юунаас болж хурхираад байгааг нь мэдээд дараа нь асуудлыг шийдвэрлээрэй.
Хурхиралт үүсэх олон шалтгаан байдаг. Хурхирахын гол буруутан нь зөөлөн тагнайны суларсан булчин юм. Амьсгалын нарийссан замаар явж байгаа агаарын урсгалын хүчинд зөөлөн тагнай болон залгиурын суларсан булчингууд чичирхийлэн “алгадалцаж” байгаагаас үүсдэг байна. Суларсан зөөлөн тагнай агаар уушиг руу чөлөөтэй орох боломжийг эрс багасгадаг учраас нойрсож байгаа хүн хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Үүний үр дүнд тархи “сэрж” зохих булчингуудыг чангарах “тушаал өгдөг.”
Хэсэгхэн хугацааны дараа тагнай залгиурын булчин дахин сулрана, тархи дахин “зохицуулалт хийнэ”. Энэ байдал нэг шөнийн дотор 300 хүртэл удаа давтагддаг, өөрөөр хэлбэл хурхирч унтдаг хүн ийм олон удаа сэрдэг гэсэн үг. Тэгэхээр нойроо бүрэн авч чадалгүй өдөр нь амархан ядрах байдал гардаг. Хурхиралтын хамгийн аюултай үр дагавар нь нойрондоо амьсгаа нь зогсоход сэрэхгүй, тэр чигээрээ үхэх тохиолдол ч гардаг бөгөөд үүнийг шинжлэх ухааны хэлээр нойрны апноэ гэдэг.
Үүнээс гадна хурхиралт нь хүний гормоны тэнцвэрт байдал, бодисын солилцоог алдагдуулснаар таргалалт, цусны даралт ихсэх, зүрхий үйл ажиллагааг муутгах, зүрхний шигдээс, тархины цус харвалтад ч хүргэх аюултай. Мөн бэлгийн сулралд ч хүргэж чадна. Ийнхүү гэмгүй царайтай хурхиралтын ард олон аюул нуугдаж байдаг юм.Тийм болохоор хамар хоолойн эмчид аваачиж тохирох эмчилгээг нь хийлгэх ёстой юм.
Хурхиралтын дараах 10 шалтгаан байдаг:
1.Хамрын таславч мурийсан /тиймээс хамрын муруйлттай хүмүүст энэ эмгэг их амжиглагддаг/
2.Хамранд мах, ургацаг ургасан тохиолдолд
3.Харшлын гаралтай хамар битүүрэлтийн үед
5.Хүүхэн хэл ньурт байх
6.Зуултны гажиг
7.Залгиур болон хамрын хөндий төрөлхийн нарийхан
8.Таргалалт
9.Бамбай булчирхайн үйл ажиллагааны доройтол
10.Ядаргаа зэрэг олон шалтгаанаас болж хурихирдаг.
Хурхиралтын эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээ бол лазерын эмчилгээ. Ердөө 10 – 15 минутын дотор лазерын туяагаар жижигхэн мэс засал хийхэд хурхирах асуудал дахин гарахаа болино. Энэ төрлийн эмчилгээг чих хамар хоолойн эмнэлгүүд хийдэг. Мөн төрөл бүрийн аманд хийж унтдаг зүйлс байдаг байна.
Хурхиралтыг болиулах энгийн аргууд байдаг. Үүнд :
Унтах байрлалыг өөрчлөх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, тав тухтай унтаж амрах, хамрын дусаалга хэрэглэх, өндөр дэр дэрлүүлэх, шингэн зүйл уулгах зэргээр намжааж болно. Хэрэв ингээд ч асуудал шийдэгдэхгүй байвал мэргэжлийн эмчид хандаж эмгэгийг эмчлүүлэх хэрэгтэй.
ГООЛИНГОО