Аргын тооллын: 2024-03-11, Даваа гараг
Наран ургах шингэх: 07:13-18:51
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Барилдлага: Рашааны барилдлагатай өдөр
Билгийн тооллын 1, Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, Хаврын дунд улаагчин туулай сарын гурван хөх нохой өдөр.
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 07:13-18:51.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өдрийн сайн цаг нь Бар цаг: 03.40-05.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болой.
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.