Хийлч Дээгий “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллах үеэрээ хувцаслалтаараа шоконд оруулдаг байв. Гэхдээ тэрбээр өмнө ч задгай стильтэй байсныг уншигчид санах биз ээ. “Үлэмжийн чанар” клипний зураг авалтын үеэр үсээ хусуулчихсан, нүцгэн хийл тоглож байсан удаатай. Тэгвэл хийлч бүсгүй “Торго” загварын шоуны үеэр ийнхүү секси хувцаслажээ. Тэрбээр энэ үеэр дээгүүрээ торон оруулга бүхий зүүн талдаа гуя хүртлээ оноо бүхий урт хормойтой хар даашинзаар гангарчээ.
Эх сурвалж http://www.info.mn