Барууны судлаачдын хамгийн сүүлд гаргасан судалгаагаар Монголчууд IQ-гээрээ дэлхийд эхний тавд багтсан байна.
Их Британийн сэтгэлзүйч Ричард Лин, Финляндын улс төр судлаач Тату Ванэн, Голландын сэтгэл судлаач Желт Вичерт нар 113 орны иргэдийн оюуны чадамжийг судалж, оноогоор жагсаажээ.
Жагсаалтын эхэнд 108 оноогоор Сингапур, хоёрдугаарт 106 оноогоор Өмнөд Солонгос, гуравдугаарт 105 оноогоор Япон, дөрөвдүгээрт 102 оноогоор Итали улс орсон байна. Харин айргийн тавд 101 оноогоор Монгол, Ирланд улс зэрэгцэн жагсчээ.
Манай орны иргэдийн оюуны чадамжийн дундаж төвшин маш өндөр хэмжээнд байгааг тус судалгаагаар гаргасан байна.
Б.Уран
ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ