Монголын хамгийн сайхан хүүхнүүдийн нэг гэгддэг “Гоёо” брэндийн нүүр царай болсон топ модель Э.Одгэрэл анхны амьдралаасаа ганц охинтой.
Тэрбээр охиноо өөрөө өсгөсөн бөгөөд өсвөр насны ганц охиноо өөрөөсөө ч илүү хайрладаг нэгэн. Тиймдээ намайг юу ч гэж хэлж болно, охиноор минь бүү оролд хэмээн хэлсэн байдаг. Топ модель маань хатуу архи болон тамхийг огт хэрэглэдэггүй бөгөөд өсвөр насны охидууд тамхи татах болсонд харамсаж явдгаа хэлж, тамхи татдаг гохидуудыг одооноос эхлэн битгий татаарай хэмээн захижээ.
Мөн тэрээр “Намайг явдалтай гэж боддог хүмүүс маш олон байдаг. Үүнд 2 жилийн өмнө их санаа зовж, яаж өөрийгөө зөвөөр ойлгуулах вэ? гэж их боддог байлаа. Харин нэг найз маань Хүн өөрийгөө яаж боддог түүн шигээ бусад хүмүүсийг дүгнэдэг гэж хэлж байсан юм. Энэ үгийг би өөрийнхөөрөө ойлгосон. Учир нь явдалтай хүмүүс л намайг явдалтай хүн гэж боддог гэж ойлгосон юм” хэмээн фээсбүүк хуудсандаа бичэж үлдээжээ.