Өсвөр насны охид, хөвгүүд анхны харцаар дурлах нь ахимаг үеийнхнээсээ хавьгүй илүү гэж үздэг. Гэхдээ хижээлдүү насны хүмүүс ч анхны харцаар дурлах тохиолдол бий. Анхны харцаар дурлах, анхны дурлал хоёрыг ялгаж салгах хэрэгтэй. Анхны харцаар хэн ч дурлах боломжтой.
Нэг: Анхны дурлал ба темперомент
– Сангивиник темпероменттой буюу сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, гомдож баярлах нь амархан сангивиник хүмүүс анхны харцаар дурлах нь элбэг байдаг.
– Тэр дурлал нь бүтэлгүй болбол сэтгэл гутралд ч автаж болзошгүй.
– Харин дуу муутай, зожигдуу зантай хүмүүс тэр бүр анхны харцаар дурлаад байдаггүй.
Хоёр: Анхны дурлал ба мөрөөдөл
– “Ханхүү” эсвэл “гүнж”-ийн мөрөөдөлд автсан хүмүүст бодит амьдралаас хэт тасархай дурладаг.
– Тэд хэт мөрөөдөмтгий хүмүүс байдаг. Ийм хүмүүс ховсдуулсан мэт анхны харцаар шууд дурладаг. Гэвч тэрхүү дурлал нь сохор байдаг.
Гурав: Анхны хайр ба хамгийн анхны сэтгэгдэл
– Хоёр гуравхан үг солиод л бие биедээ татагддаг, тэмүүлдэг хүмүүс байдаг.
– Ийм хүмүүст тэр үлдээсэн таатай сэтгэгдэл, дотно мэдрэмжиндээ хөтлөгдөөд л дурлачихдаг. Үүнийг анхны харцаар гэж ойлгож болно.
– Хожим нөгөө хүнийх нь тийм ч таатай биш зан чанар, үйлдэл илэрч урам хугарч сэтгэл гонсойвол анхны сэтгэгдэлд автагдсан маш хүчтэй стресст орох нь бий.
– Иймд анхны сэтгэгдэлд нэг их том ач холбогдол өгсний хэрэггүй.
Дөрөв: Анхны хайр ба амьдрах орчны нөлөө
– Хүмүүс нэг газар удаан амьдран суух эсвэл ажиллахад хоорондоо гайхалтай сайн зохицдог гэнэ.
– Нэг орчинд байх нь тэднийг бие биенээ илүү сайн мэдэх, ойлгоход боломж бүрдүүлдэг аж.
– Энэ нь тохиолдлын чанартай биш учраас илүү тогтвортой, ирээдүйтэй.
– Анхны харцаар дурласан гэж үзэж болох ч үүнд огцом бус аажмаар, орчин нөлөөгөөр хүрч байна гэсэн үг.