Солонгон бүрхэвч нь болроор дамжин, нүдний торлогт очдог гэрлийн хэмжээг хязгаарлаж өгдөг. Торлог нь тунгалаг биш, учир нь меланин гэдэг нөсөөгөөр хучигдсан байдаг бөгөөд энэ нь янз бүрийн хүнд өөр өөр хэмжээтэй байдаг байна. Меланин нь нүдийг хар болгодог бөгөөд 6-10 мянган жилийн өмнө дэлхийн бүх хүн хар нүдтэй байжээ. Сүүлд нь байгалийн өөрчлөлтөөс болоод солонгон бүрхэвчийн өмнөх хэсгийн нөсөөжилт багассан байна. Гэрлийн туяа хөх өнгийг буцааж ойлгодог бөгөөд гүнд байдаг үүдэл эсийн нэг төрөл болох стромалийн эсийн ширхэгүүдэд хүрэх болжээ. Ногоон, цэнхэр, шар ногоон өнгө нь хар болон цэнхэр нүдний завсрын өнгүүд юм.