1. Гоё хувцасла.
Хамгийн эхэнд анхаарах ёстой зүйл: Чи мэдээж тэр party-ы нэг хэсэг болох учраас. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр чи аймаар хичээсэн биш боловч дур булаам, нүд алдам үзэсгэлэнтэй харагдах ёстой. Тэгэхээр эртнээс төлөвлө, бэлд.
2. Цаг, цаг, цаг
Бэлэн үү? Одоо яг зөв цагтаа очих хэрэгтэй. Өмнө нь та эмэгтэй хүн ер нь болзоонд бага зэрэг хоцрох хэрэгтэй гэж сонсож л байсан биз дээ. Үүнийг бид дахин, давтан, батлан хэлье: хэзээ ч party –д эрт битгий оч! Очиход чинь найзууд чинь ирээгүй ганцаардаж, үдэшлэгийн бусад үеийн чинь сэтгэл хөдлөлийг нурааж орхино. Гэхдээ бас хэтэрхий битгий хоцор: бүдүүлэг ш дээ. Тэгэхээр уригдсан цагаас илүү ч үгүй, дутуу ч үгүй хагас цагийн дараа л очно гэж төлөвлөөрэй.
3. Битгий уу
Ээж шиг чинь үглэе гэсэн бодол бидэнд мэдээж байхгүй. Гэвч, party дээр уухнь нээрээ сайхан зүйл биш шүү. Нэг бол чи согтоод ярих ярихгүй юм ярьчихна, эсвэл эвгүй үйл хөдлөл хийчихсэн байна. Сархад савнаасаа бусдыг дийлдгийг санаарай. Юун нөгөө сайхан харагдах.
4. Цүнх
Хэрэгтэй бүх зүйлээ авсан эсэхээ нягтлаарай. Гар утас, мөнгө, уруул өнгөлөгч, хацар өнгөлөгч, аан бас iPod-оо. Party дээр мэдээж iPod-оо сонсоод суувал тэнэг хэрэг. Гэхдээ үүн дотроо Party-ы галзуу гоё дуунууд хийгээд бэлэн байлга. Party дээр чинь тийм ч сайхан аянууд явахгүй байж болно ш дээ. Тэгвэл уйдаад байгаа найз нөхдөө сэргээх үүднээс үүнийг хэрэглээрэй.
5. Гайхамшигтай бай!
Party эхэллээ! Хамгийн гол зүйл бол чи хөгжилтэй байж чадаж байна уу? Эцсийн эцэст хөгжилдөхийн тулд л чи тэнд байгаа шүү дээ! Эхний 10 минутыг хамгийн дотно гэсэн найзуудаа уруу татан орчноо хөгжөө. Аймаар санагдаж байна уу? Гэхдээ л үр дүнтэй шүү. Нэг найзаа дагуулаад (ер нь хоёроороо байвал илүү дээр байдаг) энэ тэнүүгээр хэсч, өөртөө таалагдсан хүмүүс дээр очиж яриа өдөн тэнэ. Ухаалаг сайхан залуу уургалах нэг арга бол энэ шүү дээ. Олон ч шинэ хүмүүстэй танилцаж, мөн хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татна.
6. Be cool with boys
Чи сайхан харагдаж, өрөөг хөгжөөж байх зуураа зарим нэгэн залуусын анхааралд өртчихлөө гэж саная. Цагийг зугаатай өнгөрөөж байгаагаа харуулах нь залуусыг өдөөх нэг том зэвсэг. Тэд ч бас чамтай хамт хөгжилдмөөр санагдана ш дээ.
Найзуудтайгаа цагийн зугаатай өнгөрөөж, инээж, бүжиглэ, хэн нэгэн таалагдсан залуу руу инээмсэглэл нисгэ. Ингээд л тэр залуу чинь ирээд чамтай танилцана. Хэрэв тэгэхгүй байгаа бол битгий санаа зов, тэр ичимхий байж болно. Харин оронд нь тэрэнтэй ярих ямар нэгэн шалтаг ол. Хэн нэгнийг хаана байгааг тэрнээс асуу, тэр мэдэхгүй байх нь хамаагүй. Зүгээр л яриа өдөх шалтаг.
Өө нээрээ! Тэрэнтэй гэхдээ нээх аймаар битгий хөгжилтэй байж, ичгүүр сонжуургүй зан гаргаарай.
7. Битгий хамгийн сүүлд гар
Хамгийн эхэнд ирэх, хамгийн сүүлд гарах нь чиний хувьд байж боломгүй зүйл байх ёстой. Өөртөө такси дуудаад тэндээс гар. Маргааш өглөө нь босоод чи өөрөөрөө бахархах болно. Дээр нь нөгөө Party дээр байсан хүслийн охин гэнэт хаашаа алга болчихвоо гэж олон хүмүүсийн гайхлыг төрүүлж, чамайг тэнд байсан ч болоосой гэсэн хүслийг нь төрүүлэх нь үргэлж гайхалтай байдаг.