Үнсэлт олон янз. Хос хоёр үнсэлтийг ойлголцлын хамгийн дээд хэлбэр ч гэж болох. Чин сэтгэлээсээ үнсэлцэх нь бие организмд багагүй ач тустай.
– Нүүр, ам, хоолойн булчин идэвхитэй ажилласнаар тэр хэсгийн арьс үрчлээтэхгүй байхад тустай төдийгүй шүд, амны хөндий, гүйлсэн булчирхайн элдэв өвчнөөс сэргийлэх талтай.
– Хүч гарган үнсэлцэх үед гэдэсний булчин татагдаж, ердийн үнсэлтээс хавьгүй илүү энерги зарцуулагддаг тул хоолны шингэцэд сайнаар нөлөөлөхийн сацуу таргалалтын эсрэг дасгал болох нь.
– Хүсэл бадраасан үнсэлт цусны эргэлтийг түргэсгэснээр бие организмыг сэргээж, сэтгэл оюуны тайвшрал өгдөг.