Эмо стилийн тухай ярихаасаа өмнө “эмо” гэж юу гэсэн утгатай үг болохыг тайлбарлая. Эмо нь emotion буюу сэтгэл хөдлөл гэсэн англи үгнээс гаралтай үг юм. Эмокидууд нь ихэнхдээ 12-17 насныхан байдаг. Харин 18 настнууд эмо стильд орох хэрэггүй. Эмокидууд нь зөвхөн
Scotch, Bless of Fall гэх мэт эмо охид хөвгүүдийн сонсдог дууг сонсоод зогсохгүй эмо амьдралаар хүртэл амьдардаг. Панк-Рок эмокидууд нь
уйлж, сэтгэл санаагаар унаж, бүтэлгүй хайр болон эргэн тойрныхны хахир хатуу амьдралаар амьдардаг. Гэхдээ хэдэн жилийн өмнөөс
нэгэн шинэ урсгал гарч ирсэн байна. Emo New Age! Энэ урсгалын өсвөр насныхан хар, ягааныг хослуулан хувцасладаг бөгөөд хуучин
эмо стилиэсээ ялгарах гол шинж нь тэд маш хөгжилтэй, эрч хүчтэй амьдралаар амьдардаг. Тэд спортын олон төрлөөр хичээллэж, шүлэг
бичиж, үдэшлэг зохион байгуулж, бусдын үдэшлэгт очих маш их дуртай. Эмо стилийн хамгийн гол таних тэмдэг бол хувцаслалт. Хувцас
заавал хар, ягааныг хослуулсан байх ѐстой. Маш онцгой бас нэгэн шинж чанар бол тэдний үс юм. Тэд ихэвчлэн үсээрээ нүдээ ялигүй
дарсан байдаг эсвэл үсээ бантикаар боох. Том ягаан бантик нь охидыг тун өхөөрдөм харагдуулдаг. Хэрэв та өөрийгөө эмо гэж бодож байвал өөртөө 20-оос доошгүй тэмдэг зүүсэн байх ѐстой гэнэ шүү. Тэмдэгнүүдээ цүнхэн дээрээ эсвэл өмд подволк гэх мэтийн газруудад
зүүж болно. Эцэс нь гутал л үлдэх шив. Эмокидууд ихэнхдээ кэтнийхээ үдээсийг гаргаж өмсдөг эсвэл од болон тэмдэгний зурагтай
шаахайгаар гоѐдог гэнэ шүү.