Колумбын нэрт дуучин Шакира Испанийн шигшээ багийн хөлбөмбөгч Херард Пикегийн хүүхдийг тээж буйгаа саяхан
Колумбын “Gente” сэтгүүлд мэдээлжээ.
Тэрбээр одоогоор хоёр сартай жирэмсэн бөгөөд, эмч нар түүнийг 2013 оны эхний сард анхныхаа хүүхдийг өлгийдөн авна гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байгаа аж. Пике хөлбөмбөгийн Европын аваргад оролцож буй бөгөөд энэ баярт мэдээг дуулаад их баярласан гэнэ.. Шакира өөрөөсөө арав дүү Пикетэй 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын өмнөхөн танилцснаас хойш одоог хүртэл дотно харьцаатай байгаа билээ. Тэрбээр 35 хүрсэн болохоор хүүхэдтэй болох гэж яарч байсан” хэмээн сэтгүүлд бичсэн байна. Дур булаам Шакира энэ мэдээллийг няцаагаагүй ч гэдэс нь өдрөөс өдөрт томорч нуухын аргагүй том болж байгаа гэнэ.
Д.Ариун