Өнгөрсөн амралтын өдөр холливуд дахь Эштон Катчерын гэрээс дуучин бүсгүй Рианнаг гарахыг гэрэл зурагчид анзаарсан байна. TMZ-ийн мэдээлснээр бол барбадос бүсгүй Рианна бие хамгаалагчаараа хамгаалуулсаар орой Эштон Катчерын гэрт ороод, үүрийн дөрвөн цагийн үед гарсан гэнэ.
Гэхдээ тэднийг шууд амрагууд гэж хэлэхээс одоохондоо түдгэлзэж байгаа юм. Учир нь Эштон Катчер байшингаа 10 саяар зарахаар зар гаргасан тул Рианнаг үнийг нь сонирхож ирэхдээ удтал ярилцаж суусан байж магадгүй хэмээн тааварлаж буй.
Хэдхэн хоногийн өмнө Эштон Катчерын гэрийг Жастин Бибер ирж үзсэн. Жастин хайртай бүсгүй Селена Гоместоо тансаг харш авч өгөхийг хүсч буй тул холливудын одын байшинг онцлон үзсэн ажээ.
фактньюс.мн