Самандын Жавхлан, “Донж”-ийн Төгөлдөр хоёр гэж таарсан хоёр дугуй зэрэгцэж өнхрөөд байгааг хүн бүхэн эгдүүцэн хүлээн авч байна. Дууны урлагтаа хүчээ сорьсон бол Жавхланд Монголын ард түмэн хайртай байхсан. Гэтэл 2 дугуй нийлж өнхрөхдөө нэгнийгээ дэмжиж, буруу тийш өнхрөөд байх юм. Энэ жилийн УИХ-ын сонгуулийг ашгүй С.Жавхлангүйгээр төсөөлж байтал өнөөдрөөс түүний улс төрийн “шизо” эхлэж байна.
Хавар зарим хүмүүсийн улстөржих хууч өвчин хөдөлдөг нэг гэмтэй. Харин С.Жавхлан, Донж Төгөлдөр хоёрынх өнөөдөр хөдөлжээ. Тэд өнөөдөр 11 цагт “Хэвлэлийн хүрээлэн” дээр сэтгүүлчидтэй уулзаж “Монгол дээлтэй” сонгуулийн тухай ярилцах юм байх аа. Сэтгүүлчид дээлтэй сурвалжлага хийж, нэр дэвшигчид дээлээр гангаран уралдаж, сонгогчид дээлтэй ирж сонгууль өгөхийг тэд бодож олсон нь гайхалтай. Гэвч тэднийг энэ санаачилгыг иргэд сайхан гэхээсээ илүү “шизо”-той хэмээн хүлээн авах байх.
Т.Жаргал wikimon