Орц:
/1 порц/ шарсан дүфү 20 гр, тахианы мах 30 гр, өргөст хэмх 40 гр, өндөг 20 гр, сонгино 10 гр, майонез 10 гр.
Бэлтгэх арга:
Тахианы мах, өндгийг урьдчилан чанаж бэлтгэнэ. Чанасан тахианы махны гадна хальс, өөхийг ялгаж, өндгийг хальслаад савхан хэлбэртэйгээр нарийхан хэрчинэ.
Дүфү, өргөст хэмх, сонгиныг нарийн хэрчээд бүтээгдэхүүнүүдийг хольж давс, элсэн чихрийг амтлах хэмжээгээр хийж дээрээс нь майонез хийж хөнгөн хутгана.