“Эрх саран” дуугаа дуулж олонд танил болсон дуулчин С.Сэрчмаа өвөрмонгол залуутай сууж урьд хөршийг зорьсон. Түүнийг нөхрөөсөө салаад эх орондоо ирсэн гэдэг мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан. Тэрээр эх орондоо ирээд зургаан сар болж байгаа бөгөөд ирэнгүүтээ би ирлээ гэж хэвлэлээр зарлалгүйгээр уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзахыг хүсчээ. Гэтэл түүнийг хэвлэлээр Бээжинд нэг хүнтэй амраглаж байгаад нөхөртэй баригдаад салсан, ирээд нэг тамирчин залуутай хоёр дахь амьдралаа зохиосон, нөхрөөсөө 500 сая төгрөг нэхээд өгөхгүй болохоор салаад ирсэн гэх зэргээр элдвээр бичиж эхэлсэн.
Энэ бүхэнд дуучин маань тайлбар хийхдээ “Анх гарч ирэхдээ л муулуулж байсан. Эх орондоо буцаад ирэхэд муулсан хэвээрээ л байна. Дуугүй байгаад байхаар С.Сэрчмааг бичээд байж болох нь, энэ угаасаа дуугүй эмэгтэй гэж зарим сэтгүүлч олзолдог байх.
Би уран бүтээлч хүн учраас эх орондоо ажлаа хийхээр ирсэн. Түүнээс биш өөр хүнтэй явсан асуудал байхгүй. Яаж ч бодсон хөхүүл хүүхэд хүн тэгж гэр орон, нэр төрөө бузартуулж явна гэж байхгүй биз дээ. Бас мөнгө нэхсэн, машины цонх хагалсан ч гэх шиг. Надад тийм хүмүүжил байхгүй. Энэ бүх худал мэдээллийг цацсан хэвлэлүүдийг шүүхэд өгч нэр төрөө цэвэрлэж авна” гэсэн тайлбар хийжээ. Мөн тэрбээр “Би тэр хүний мөнгөнд нь биш сэтгэлийг нь харж ханилсан юм. Хил таслахад л хуваагдчихсан болохоос бид чинь нэг л үндэс угсаатай ард түмэн шүү дээ” гэжээ.