mega888

Халуун ногоотой хуурсан гэдэс

Орц: Гахайн юм уу эсвэл нугасны гэдэс 250г,  гүзээ 150г, яст мэлхий 100 г, соёотой ногоон буурцаг 200г,  хиам 400г, амтат мөөг 2 ширхэг, бага зэрэг далайн хижим, сквид, чинцай (цоор ногоо), өргөст хэмх, халуун тогооны амтлагч, хатаасан халуун чинжүү Хийх арга: 1. Бүх орцоо угаана 2. Гэдэс (гахайн эсвэл нугасны ), далайн хижим, чинцайгаа хэрчиж, хиам, сквид, гүзээ, яст мэлхийгээ харьцангуй өргөн хэмжээтэй хэрчинэ. 3. Тос хийсэн тогоогоо нэлээд халаагаад, халуун тогооны амтлагч, хатаасан халуун чинжүүгээ хийж хагас минут хуураад ус хийж буцалгана. 4. Эхлээд гүзээгээ хуурч болгоод, бусад ногоогоо хийж буцалгасны дараа, хамгийн сүүлд соёотой ногоон буурцгаа хийгээд дахин буцалгасны дараа галаа унтраана. 5. Савны ёроолд соёотой ногоон буурцаг болон бусад ногоогоо хийж, үлдсэнийг нь савандаа хийж, дээр нь амтат үрсэн ногоогоо цацаж бэлэн болно. Даршилсан чинжүүтэй катл Орц: Даршилсан чинжүү 500 г, катл 350 г, бага зэрэг гаа, сонгино, сармис, цардуул Хийх арга: 1. Катл-аа давстай усаар угааж, нунтагласан даршилсан халуун чинжүүгээ саванд хийж бэлдэнэ....

Цааш унших
Хуудас 1 118 119 120 121

Санал болгож байна