Хоол хийх гэдэг бол маш сонирхолтой зүйл. Хоол хийхдээ сэтгэлээ зориулж чадвал ямар ч хоол амттай болдог гэдэгтэй санал нийлэх байх.
Ингээд та бүхэнд хамгийн эхэнд хамгийн амарханаас нь санаа өгөх гэсэн юм. Зарим үед агшаасан будаа илүү гарч үлдэх нь бий гэхдээ та үүнд санаа зовох хэрэггүй ба маргааш арай өөр маягаар хоолондоо хэрэглэж болох юм. Ингээд бяцхан зөвөлгөө өгье.
- Лаазалсан эрдэнэ шиш, ногоон сонгино, лууван, мөөг, сармис
- Лууван мөөг сармисаа эрдэнэ шишийн хэмжээтэй адилаар жижиглэн шоо дөрвөлжингөөр хэрчинэ.
- Хайруулын тавганд тосоо хийж халаагаад эхлээд сармисаа хйиж дараагаар ногоонуудаа хийж шарна.
- Дээрээс нь будаагаа хийж хутгаж өгнө.
- Мөн давс нэмж өгөх ба хүсвэл халуун ногоо ч хийж болно амтыг өөрийн хүссэнээр тохируулна.
Ингээд л үлдэгдэл будааг шинэ хоолонд хэрэглэхэд бэлэн болно амттай өнгө үзэм ч хамаагүй дээр байна.