Солонгос хоолонд дурлагсаддаа зориулан дахин нэгэн амттай хоолны жорыг орууллаа. Догбуги нь солонгос төдийгүй дэлхий дахинаа танигдсан алдартай хоол юм шүү. Уг хоолыг та өөрийн гэрийн гал тогоонд туршиж үзээрэй.
-
1
Догбуги хийхэд гол бүтээгдэхүүний нэг бол цагаан будааны боов юм. Цагаан будааны боовыг бэлэн савалгаатайгаар нт худалдан авч хэрэглэж болно. Эсвэл гэртээ өөрийн гараар хийж болно. Ингэхийн тулд танд цагаан будааны гурил хэрэгтэй. Цагаан будааны гурилыг давс, халуун усаар зуурна.
-
2
Ингээд сайтар нухаарай.
-
3
Гурил мэт жигд болтол нь нухна. Ингээд 25 минут жигнэнэ.
-
4
Үүний дараа гурил мэт сувьж хэрчинэ.
-
5
Ингээд л цагаан будааны боов маань бэлэн боллоо.
-
6
Цагаан будааны боов, чанасан өндөг, дүпү, ногоон сонгино, халуун чинжүүг бэлтгээрэй.
-
7
Тогоонд ус хийж халмагц хатааман хайган загас хийнэ.
-
8
Ингээд далайн замаг хийж 15 минут буцалгасны дараа загас болон замгийг шүүж авна. Ингэснээр шөл сайхан амт ордог. Алхам 8-9-ыг хийхгүй байж болно.
-
9
Ингээд шөлөн дээр, элсэн чихэр, сой соус, улаан чинжүү, /гочугару – халуун чинжүү/, хэрчсэн ногоон сонгино хийж 5 минут зөөлөн гал дээр буцалгана.
-
10
Дараа нь цагаан будааны боовыг хийнэ.
-
11
Мөн чанасан өндөг, бөөрөнхий мах хийнэ.
-
12
Ингээд зөөлөн гал дээр модон хутгуураар хутгаж 10-15 минут болгоно. Шөл ширгэж сүмс маягийн болох болно. Цагаан будааны боов зөөлөрч сайхан амт орно.
-
13
Ингээд аягалаад гүнжидийн үрээр амтлаад идэхэд бэлэн боллоо.
-
14
Энэхүү хоолыг хийхдээ халуун чинжүүний амтыг та өөрийн хүссэнээр тохируулаарай. Та сайхан хооллоорой.
ЭХ СУРВАЛЖ 1000JOR.MN САЙТ