Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиан Роналдо загвар өмсөгч Ирина Шейкээс салсандаа харамсахгүй байгаа ажээ. Роналдогийн эгч Эльма “Дүү маань Ирина Шейкээс салсандаа огтхон ч гутраагүй. Харин ч тэр баяртай байгаа. Одоо түүнийг хэн ч хорьж, цагдахгүй” хэмээн Испанийн долоо хоног тутмын “Hola” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Харин Ирина Шейк “Эмэгтэй хүнийг хэрхэн аз жаргалтай болгохоо мэддэггүй эрчүүд таалагддагүй” гэжээ.