Дуучин Селин Дион өчигдөр “ABC News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ нөхрийнхөө тухай ярьсан ба ингэхдээ уйлжээ. Тэрбээр хэлэхдээ “Миний нөхрийн бие өдрөөс өдөрт доройтож байна.. Орой унтах бүртээ өглөө нөхөр минь сэрэх болов уу гэсэн айдас намайг зовоосоор.” гэж хэлжээ. Энэ сард Лас Вегас хотноо тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч түүний нөхөр 73 настай Рене Анжелийн бие эрс муудсантай холбоотойгоор дуучин тоглолтоо ирэх сарыг хүртэл хойшлуулсан юм.
Ярилцлагын дараа Рене твиттертээ “Хонгор минь битгий шанал. бие яг л 20 настай залуугийнх шиг эрүүл байна” гэж жиргэжээ.
Г.Бэхи
new.mn