Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Кристен Стюартыг өөрийн туслах Алисия Карагайлтай дурлалын паян үүсгэсэн талаар ид шуугиж байна. Жүжигчин бүсгүй туслахтайгаа улам ойр дотно харилцаатай болжээ. Үүнээс гадна тэд хамтдаа амьдрах болсон гэнэ. Өчигдөрхөн папарацци нар Кристеныг найз бүсгүйн хамт Лос-Анжелест зугаалж байхыг нь олж харжээ.
Эхлээд бүсгүйчүүд зугаалж явснаа дараа нь гэрийнхээ ойролцоо үнсэлцэж эхэлсэн аж. Бодвол “Бүрэнхий” киноны од бүсгүй эрчүүдээс залхсандаа ийнхүү ижил хүйстнээ сонирхох болсон байж мэдэх юм. Үүгээр зогсохгүй Кристен эрэгтэй хүн шиг хувцаслаж, оо энгэсэг түрхэхээ больжээ.