Тал бүрийн авъяастай гэгддэг хөтлөгч Э.Гантулга буюу Ануушт сэтгэлээ илчилж байсан бүсгүйчүүдийн тоог гаргахад хэцүү. Оюутан ахуй насандаа анхны хайртайгаа учирч халуун хайрандаа шатаж явсан ч нэг л өдөр алс хол Америк орны Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалд хайртай бүсгүйүгээ алдсанаас хойш гоонь эрийн амьдралаар яваа Анууш Эрдэнэтуяадаа огтхон ч гомддоггүй гэсэн.
Нэг хэсэг Их засаг их сургуулийн захирал Ням-Осорын охин хөтлөгч Н.Ундралтай нэр холбогдож байсан ч бас л заяаны хань болох бүсгүй биш байсан аж.
Тэгвэл Анууш сая л жинхэнэ хайраа олсон бололтой. Түүний найз бүсгүй Э.Урангоо өдгөө “Мартагдашгүй намар” киноны гол дүрд тоглосон бөгөөд өнгөрсөн жилийн “Uneverse best songs” наадмын шилдэг 25-д шалгарсан нэгэн.
Тэрбээр дэлгэцийн бүтээлд тоглохдоо Э.Гантулгатай дотноссон аж. Э.Урангоо нь “UBS MUSIC” телевизийн хөтлөгчөөр ажиллаж байгаа гэсэн. Дашрамд дурдахад Э.Урангоо дуучин Анугийн дотны найз гэсэн шүү.
Shock.mn