Арго багш, Сарандаваа, судлаач Бат-Отгон, Чингис хааны академийн тэргүүн Нямдаваа, Орифлеймийн Оюунгэрэл гээд олноос онцгой өөр өөрийн гэсэн содон имижтэй эрхмүүд тайзны бүтээлд мөнхрөх нь байна шүү. Мөн дээр нь бас нэг сонирхолтой гишүүн нэмэгдсэн нь МУГЖ Жавхлан. Энэ эрхмүүдийг нөхөрсөг элэглэж шинэ тоглолтынхоо рекламыг хийснээрээ Мөрөөдлийн театрынхан асар их шуугианы бай болж байна. Харсан хүн бүр адилхан болсоныг нь гайхаж, тоглолтын нээлтийг тэсэн ядан хүлээж байна лээ. Тэдний энэ удаагийн тоглолт олон зүйлээрээ онцлогтой болж байгаа. Жаахан хүүгээ харж гэртээ байсан Дөлгөөнөө нь ажилдаа орж, шинэ кинонд ажиллаад түр чөлөөтэй байсан Батушка нь эргэн ирж бүрэн бүрэлдэхүүнээрээ хүч түрэн дайрч байгаа. Тийм ч учраас “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” хошин шоу тоглолт үнэхээр энэ хаврын жинхэнэ тэсрэх бөмбөг болж байна. Одоогийн байдлаар тоглолтын нээлтийн өдрийн тасалбарууд аль хэдийнээ дууссаныг харахад Мөрөөдлийн театрын залуус рекламаараа онилсон байгаа мэргэн оносон бололтой.