Амралтын өдрөө ая тухай сайхан өнгрөөж байнуу ирээдүйн ижий, гэргий нар минь Та бүхэндээ хааяа нэг хасайн бүтэнсайн өдөрүүдэд нэг амттангын жор мөн түүнийг хэрхэн хийх тухай мэдээлэл хүргэж байя гэж бодлоо… Өнөөдөр нэг уншигчын маань хүсэлтээр Францын Macaron-г хүргэж байна.
Macaron-н гарал үүсэл нь Франц гэдэг боловч энэ тал дээр маргаан гардаг.Итал тогоочтой ирсэн ч гж үзэх нь байдаг байна. Мөн Macaron-н төрөл ахан дүүс дэлхийгээр тархжээ…
Швейцарь улсд Францын macaron-с арай бага хэмжээтэй байдаг бөгөөд түүнийг Luxembourger гэдэг
Солонгос Солонгос дахь macaron-г ” ма – Ka- rồng ” гэж дууддаг, Ногоон цайны нунтаг эсвэл навч ашиглан ногоон цайны ma-ka-rong хийдэг гэнэ.Өмнөд Солонгосд түгээмэл байдаг.
Япон улс Японд Macarons-г makaron гэдэг нэрээр нь мэдэх ба энэ их алдартай амттан юм. Мөн Японд Wagashi хэв маяаар өргөн хэрэглдэг гэнэ.
Орц:
– 3/4 аяга алмонд гурил
– 1 аяга сахарын пудр
– 2 өндөгний цагаан (тасалгааны хэмд)
– 1/4 cream of tartar (байхгүй бол хийхгүй байж болно, эсвэл жоохон лемоны шүүсээр орлуулж болно (лемоны хөчил биш)
– 1/4 аяга сахар
– 1 цайны халбага ванилин
Хийх арга :
-Алмонд гурилаа сахарын пудртэй хольж 2 удаа шигшинэ. Маш цэвэр, ямар ч тосгүй саванд өндөгний цагаанаа миксэрдэнэ.
-Жоохон хөөсрөөд ирэхээр cream of tartar, эсвэл лемоны шүүсээ хийгээд сахараа нэг нэг хоолны халбагаар хийж миксердэнэ. Хөвсийсөн цагаан болж ирэнгүүт ванилин болон хүнсний будагаа хийж урсахгүй хөвсийсөн цагаан болтол нь миксердэнэ.
-Хэтэрхий удаан миксердэж болохгүй шүү. Миксерээ өргөхөөр өндөгний цагаан чинь хэлбэрт ороод урсахгүй болонгуут зогсох хэрэгтэй.
-Өндөгний цагаан дээрээ сахарын пудртэй алмонд гурилаа шигшиж хийнэ.
– Тэгээд маш болгоомжтой зөөлөн хутгаж хольно.
Би бол ойролцоогоор 50-60 удаан хутгадаг. Хэтэрхий их хутгавал зуурмаг хэт шингэнэ болно. Хэт бага хутгавал тольгор болохгүй. Болсон үгүйг нь мэдэхийн тулд ингэж туршиж болно.Бага хэмжээг жижиг тавганд тавиад узэхээр 10-15 секундын дотор жигдэрч байвал болсон байна гэсэн үг.
– Зуурмагаа кремны уутанд хийгээд листэн дээрээ дугуй хэлбэртэй 2-3 см зайтай шахаж тавьна.
– Листэндээрээ калькан цаас тавиарай. (Мөнгөлөг цаас болохгүй шүү.)
– Листээ 2 гараараа барьж байгаад ширээн дээрээ хэд хэдэн удаан чанга цохино. Ингэж хийг нь гаргаж байгаа юм.
– Жигнэхийн өмнө ойролцоогоор 30-60 минут амраана. Ингэж жоохон хатаахаар macaron жигнэгдэхдээ суурьтай болно. 30 минутын дараа хуруугаа хүргэхээр наалдахгүй бол бэлэн болсон гэсэн үг.
– Энэ хооронд духовка 140-150 градуст халаана.
– Ойролцоогоор 15-20 минут жигнэнэ. Бэлэн болсон macaron амархан ховхроно. Хэрвээ наалдаад байвал дахиад жоохон жигнэх хэрэгтэй гэсэн үг.
Болсон печенүүдээ сайн хөргөнө.
Тэгээд 2 печений голд дуртай крэм, шоколад, варень түрхэж хооронд нь наана.
Амжилт хүсье!
Luxembourger
ма – Ka- rồng