Хамдаа амарсан зургаа “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөн хэсэг хугацаанд хувийн амьдралдаа анхаарч, хөөрхөн хүү төрүүлснээсээ хойш тайзнаа гараагүй. Харин кинонд тоглож, дэлгэцийн урлагт хүч сорих болсон түүнийг “Мөрөөдлийн театр”-аас гарсан гэх яриа нэг хэсэг гарч байсан юм. Тэгвэл жүжигчин бүсгүй саяхнаас хамтлагийнхаа “Мөрөөдлийн баг дэлхийг аварсан нь” шоу тоглолтод оролцож эхэлсэн байна. Ийнхүү тэрбээр хамтлагаасаа гараагүй гэдгээ баталж, дахин тайзнаа гарах болжээ.
С.ЗАЯА
Эх сурвалж