Өнөөдөр Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн төрсөн өдөр.
Тэрбээр төрсөн өдрийн тоглолтоо уламжлалт ёсоороо өнөөдөр Монгол бөхийн өргөөнд хийх гэж буй юм. “Сэхүүн салхи” нэртэй тоглолтонд Б.Сарантуяа дуучны фэнүүдэд хандсан гэнэтийн бэлгүүд байгаа бөгөөд одоогоор нууцалж байгаа юм байна.
Хамгийн сонирхолтой нь “Сэхүүн салхи” тоглолтын үеэр ямар гэнэтийн бэлэг задархыг уран бүтээлч маань өөрөө ч мэдэхгүй байгаа аж.