Дурлалын архив буланд
Миний дурлалын архив их баяаан хэхэ / Зөвхөн нэгээхэн хэсэгээс нь /
Бид хоёр анх суугаад хоёулаа ажил их хэрнээ заавал үдийн цайгаа хамт уудаг байлаа, гэртээ очиж юмуу гадуур хоол идэж цаг ямагт хамтдаа л байдаг байсан. Одоо ч яг л хэвээрээ. Боломж гарвал хамт хоол идэж ярилцаж суух нь сайхан байдаг юм.
Бид хоёр мөн адил, гэрлээд 6 жил болж байж хүүхэдтэй болсон. Эхний 2-3 жилдээ юу ч бодохгүй, ажил ажил гэж гүйсэн.., зав чөлөөндөө хөтлөлцөөд гүйж байдаг.. тийм л хоёр байлаа.
Гурав дахь жилээс юу билээ яагаад хүүхэдтэй болохгүй байна гэж бодох болж мөн ойр тойрны хүмүүс маань ч сануулах болсон. Хүсэхэд хясна гээч нь юмуу, юм цаг хугацаатай байдаг юмуу.. ердөө л нэг болж өгөхгүй байсан юм.
Сүүлдээ бүр хүүхэд өргөж авъа гэж ярилцаад зуны амралтаараа нутагтаа очиж амрахдаа таньдаг нэг айлдаа сууж байгаад нэг хөөрхөн үзэм шиг бор охиныг олж хараад энэ охиныг л авъя ээж нь хотод ажилладаг өвөө эмээ дээрээ өсөж байгаа охин байна гэж хоорондоо ярилцаад хотод буцаж ирээд аав ээждээ хэлхэд:
– Миний 2 хүү л өөрсдөө тэгж бодож байгаа бол бидний зүгээс хориглох зүйл байхгүй. Өөрсдөө сайн бодоорой, хүний хүүхэд өргөж авна гэдэг тийм амар ч юм биш шүү! Сэтгэл санаагаа сайн бэлд, хоорондоо сайн ярилцаарай.. Та хоёр л үнэхээр тэгж шийдэлд хүрвэл ээж аав нь очоод хадаг барин гуйнаа, болно биз дээ.. гэсэн юм.
Тэгээд л бид хоёр буцаад ажилдаа ч орчихлоо бас л завгүй гүйж байтал нэг өдөр би бүр бөөлжөөд салдгүй ээ.. бие сул оргиод л. Хүүхэд хүсэж байх энэ олон жил “төсөөллийн жирэмсэн” гэж юм байдгийг эмч нар надад хэлж байсан ба би яг л жирэмсэн болсон юм шиг бүх л шинж тэмдэгүүд /тестээс бусад/ над дээр илэрдэг байсан болохоор тэр өдөр бас тэгж бодож суутал нөхөр маань тест аваад ороод ирвээ.
Өөртөө итгэлгүй ч, босоод үзтэл нэг зураас нь тод, нөгөө зураас нь бүдэг байгааг хараад бид хоёр нүдэндээ ч итгээгүй! Урд нь хэчээ ч тэгж гарч байгаагүй болохоор нэг л гоё. Гэхдээ баталгаажуулах хэрэгтэй гээд горьдлого тээсээр 4-5 хоног догдлон догдлон хүлээж байгаад дахин тест авч үзлээ. Нөхөр маань бүр 8-9ш тест барьцан зогсож байсан.
Эхний тестээр үзэхэд 2 зураас бүр тодоос тод гарч бид хоёр бүх тестээ бүгдийг нь хийж үзээл баярлаад л шидээд байсан.
Одоо хүртэл манай хүн тэр тестийг хадгалчихсан байдаг юм.
Тэгэхэд би ямар их хүсч хүлээж байсан юм бэ дээ.. хөөрхий гэж нөхөрөө ямар их өрөвдөж хайрлаж байсан гээч. Тэр жилүүдэд, одоог хүртэл миний л дэргэд байж сэтгэлийн дэм, хайр халамжаа чин сэтгэлээ зориулж байсан.. одоо ч нэг л янзаараа байгаа хайртдаа туйлын их баярладагаа.
Одоо бид дөрвүүлээ болсон. Энэ л амьдралыг минь чимж орж ирсэн, дүүгээ хурдан дагуулж ирсэн ууган охиндоо туйлын хайртай би.
Ээж аав аниадаа яаран яаран ирсэн бяцхан хөөрхөн охиндоо дэндүү их хайртай.
/Яаран яаран гэдгийн учир нь: дахин хүүхэдтэй болохгүй л байхдаа гэж боддог байсан ба тун удалгүй охин минь ой гарантай байхад би жирэмсэн болж хөөрхөн жижиг охин минь 7 сар гарантай дутуу төрж ээж аав аниадаа яаран ирсэн юм. хэхэ /
Ёстой л миний охин, аавынхаа зүрхэн бор охин, аниагийнхаа хайртай бяцхан дүү нь болж ирсэн охин шүү.
Аав ээж хоёр нь шүр сувд шиг хөөрхөн хоёр охинтой болсондоо үнэхээр их баярладагаа. Энэ л миний, бидний, гэр бүлийн минь хайрын түүх хайраас минь гарсан үр дүн, хайрын дархлаа юм даа гэж бодон сууна.
Б.Мийгаа 2015.04.16