Хөвгүүд мөлхөж эхэлмэгцээ л бүх өрөөний гарниц /миний багынх шиг модон биш, гятад ах нарын мундаг гоё дуб-эн гарниц/-ыг алд, сөөмийн хэмжээтэй жиргэсэн… Скоч гэдэг мундаг юмны ачаар одоо бүгд “зүв зүгээр” болсон.
Одоогоор номын тавиурны доод талын хоёр эгнээ хоосон, обой зарим нэг газраараа гоо сайхны “бяцхан ажилбар”-т орчихсон байгаа.
Том аниа нь бас гэрээ чимэх ажилд сүүлийн үед идэвхийлэн оролцож байна. Ойрд манай хаалганы түгжээнүүд шалтгаан нь үл мэдэгдэх шалтгаанаар хоёр талаасаа унжиж, суларч унаад байсан юм… Тэгсэн эгч харин ээ.., хаалгаа онгойлгож байгаад хоёр бариулаас нь зүүгдэж тоглож байсан байгаа…
За бас дотор талдаа түгжээтэй хаалгануудыг түгжиж байгаад хаачихаж байгаа юм. Харин би нөгөөхийг нь онгойлгох гэж юүтүүбээс авахуулаад үсний хавчаар, туялзуур хутга, банкны карт гээд элдэв арга хэрэглэж сурч байна. “Орон байрныханы” ч нэг болчихсон юм шиг бодогдож инээд хүрнэ…
Өнөө оройжингоо эмнэлэгт хүн үзүүлээд яаруу сандруу гүйв. Нүдэнд хүйтэн уух юм, ор хоёр л харагдаж, гутлаа тайлаад эмнэлгийн коридоороор алхмаар санагдана.
Гэрт ирэхэд… ийм ажил хүлээж байлаа.
Мань хүн хэргээ бүтээчихээд өөрөө сайхан унтаад өгч. Би 1000 оролдлого хийсний эцэст, аргаа барж, гэртээ байгаа ганц гайгүй хаалгаа өөрийн гараар ийм болголоо… Хүүхдийн гар багтахаар жижигхэн нүхэлчихээд гуйлаа:
– Миний охин гараа оруулаад түгжээг нь онгойлгоод өгчих, тэгэх үү? Аав нь гар нь багтахаар нүх гаргачихсан… Ёстой нөгөө: -Хэрвээ чи над уруу тэр үед харсан бол би аль болох өрөвдмөөр царай гаргах байлаа… гэдэг шиг л… аврал охины нүдээ нээх эсэхээс хамаарч байлаа…
Гэвч мань хүн нүдээ нээх нь битгий хэл уйлж, дүү нараа сэрээх оролдлого хийлээ. Миний хулхи бууж, хурдхан тавьж унтуулав.
Тэгээд нүхээ бахтайяа томсгож, хаалгаа онгойлгоод дайснаа дарсан дархан баатар аятай амарч суухад манайд үлдсэн байсан сүүлчийн аятайхан хаалганы нүхээр охины минь тайван унтах ийм дүр зураг харагдаж байлаа.
Төрсөн мэдрэмжээ алдахгүйн тулд даруй патиар татав…
Энэ постыг тавьчихаад хурдхан унтах минь… маргааш түмэн ажил хүлээж буй… smile emoticon