Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 43 орчим хувь нь бэлгийн дур хүсэл багатай, эсвэл түүнийг огт мэдэрдэггүй гэдгийг Их Британийн эрдэмтэд мэдэгдэв. Эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл буурахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг аж. Зан байдлын хэм хэмжээ, нийгмийн үнэт зүйл, гэр бүлийн хүрээнд бий болсон заншил зэрэг нь үүнд гол нөлөөллийг үзүүлдэг байна. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ секс хийх нь муухай, түүнээс айж явах хэрэгтэй гэж хар багаас нь хэлдэг. Энэ нь ялангуяа охидод сөрөг нөлөөллийг үзүүлдэг гэнэ. Түүнчлэн гоё сайхан биеийн галбирын тухай бодол төсөөлөл маш чухал.
Өөрийн гадаад үзэмжинд сэтгэл дундуур явдаг эмэгтэйчүүд сэтгэлээр их унадаг. Ялангуяа залуу охид, бүсгүйчүүд өөрийгөө голж, муухай биетэй гэж үздэгээс болж сэтгэцэд нь ихээхэн өөрчлөлт ордог байна. Цочмог ууртай, бэлгийн харилцаанд орох дургүй болох магадлал өндөр. Дээр нь дааврын дутал, илүүдэл онцгой нөлөө үзүүлнэ. Цусан дахь тестостерон, эстрогений түвшин өөрчлөгдсөн тохиолдолд бэлгийн дур хүсэл буурах аюултай. Тэр тусмаа гоё сайхан биетэй болохын тулд спортоор шаргуу хичээллэдэг хүүхнүүд бэлгийн дур хүсэл багасах явдалтай тулгарна.
Өнөөдөр хүмүүс мөнгөний араас хөөцөлдөж их шахуу ажилладаг болсон. Ялангуяа удирдах албан тушаал хашдаг эмэгтэйчүүд олон цагаар ажилладаг билээ. Ажил дээрээ авч байгаа ачаалал, стресс зэрэг нь хувийн амьдралд нь нөлөөлнө. Хэт их ядаргаанд орвол бэлгийн дур хүсэл буурах нь мэдээж. Дээр нь сүүлийн үед хүүхнүүд эрчүүдэд итгэх нь ховор болсон. Энэ бүхэн бэлгийн амьдралд нь муугаар нөлөөлдөг аж.
Эх сурвалж www.wikimon.mn