Мэргэжил нэгтэнтэйгээ хайр дурлалын холбоо тогтоосноор “Киви” хамтлагаас хөөгдсөн дуучин Б.Халиун сүүлийн үед тун нам гүм амьдарч байгаа.
Дуучин О.Анхбаяр түүнийг гэргийгээ болгосныхоо дараа уран бүтээлдээ ханцуй шамлан орсон. Тэд Монголдоо төдийгүй гадаадаар хүртэл аялан тоглолт хийж, хуримаа ч хийх завгүй явна хэмээн мэдэгдэж байсан билээ.
Өнгөрсөн жил дуучин бүсгүй “Бид удахгүй хуримаа хийнэ ээ” хэмээгээд мөрөөдлийн хуримынхаа талаар хэвлэлээр нэг зарласан. Гэвч тэдний хурим өнөө хэр нь сураггүй л байна.
Учир нь, Анхаа улстөрд идэвхтэй зүтгэж, хувийн карьерьтаа анхаараад, хуримаа ч хийх завгүй байгаа аж. Харин урлагийн тайзнаа гарахаа больсон дуучин бүсгүй хүүгээ асран гэртээ сууж буй.
Харин дуучин бүсгүйд нүд унагадаг залуус “Анхаа ч сайхан бүсгүйг хэтэрхий удаан хүлээлгэж байна даа” хэмээн жиг жуг гэлцээд эхэлжээ. Гэхдээ Анхаа эхнэрээ удаан хүлээлгэснийхээ шагналд мөрөөдлийнх нь хуримыг хийх цаг тун удахгүй биз ээ.
www.mnews.mn