Өнөө үед үе мөчний өвчин ихэд нухацтайгаар яригдах болсон. Мэдээж үе мөч хэвийн байх эсэх нь эд болон булчин, яс, шөрмөс, мэдрэл, судас зэрэгтэй салшгүй холбоотой. Эдгээрийг хэвийн хэмжээнд байлгаж, сэргээхийн тулд өөрийн хэрэглэж буй хүнсэндээ гойд анхаарах хэрэгтэй. Таны үе мөч асуудалтай бол танд төмрөөр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөж байна.
1. Төмрөөр баялаг хүнсний бүтээгдэхүүн
Төмрөөр баялаг хүнс хэрэглэснээр та гадаад болон дотоод сөрөг хүчин зүйлээс ангид байж чадна. Улаан өнгөтэй мах, тослоггүй хэл, өндөг хэрэглэх нь үе мөчний үрэвслийн үед илүүдэл фосфорыг устгахаас сэргийлдэг. Зарим төрлийн хоол, ялангуяа талханд хөөлгөгч хийх нь үе мөчинд сөргөөр нөлөөлөх эх үүсвэр болдог байна. Иймээс та бүтээгдэхүүн худалдан авахдаа шошгыг нь сайн анхаарч байж сонгох хэрэгтэй.
2. Олон төрлийн ногоо
Ногоо нь үе мөчний үрэвслээс сэргийлэх үйлчилгээтэй төдийгүй хүний биеийн дархлааг сайжруулдаг. Цитрусын төрлийн жимс, киви, чинжүү, магниар баялаг “ногоон” ногоо, үзэм, хасарваа, хар чавга, чангаанз, зөгийн бал зэрэг нь сайнаар нөлөөлдөг. Мөн магни нь мэдрэлд тустай төдийгүй үе мөчинд тэжээл өгдөг давуу талтай. Өвлийн улиралд исгэсэн болон даршилсан ногоо хэрэглэх нь үе мөч эрүүл байх үндэс суурь нь болдог.
3. Сүү, сүүн бүтээгдэхүүн
Хэрвээ та зайрмаганд дуртай бол сүүтэй болон цөцгийтэй зайрмаг хэрэглэж болно. Эдгээр нь кальци, өөх тосыг агуулдаг бөгөөд үе мөчний бат бөх байдал, хөдөлгөөнд эерэгээр нөлөөлдөг. Сүү, аарц, бяслаг нь ашигтай органик кальцийг агуулдаг учраас ясыг бат бөх байлгаж, эсийн тэнцвэрт байдлыг хангаж өгдөг.
Карбон хүчил агуулсан ногоо нь үе мөчинд таагүй нөлөө үзүүлдэг. Эдгээр хүнсэнд улаан манжин, бууцай, айргана орох бөгөөд эдгээрт агуулагдах хүчил нь үе мөчний мэдрэлийг алдагдуулдаг байна. Эрдэмтэд карбон хүчил агуулсан ногоо, сүүн бүтээгдэхүүний нэгдэл хамгийн аюултай болохыг тогтоожээ.
4. Загас болон далайн бүтээгдэхүүн
Эдгээр нь бүгд үе мөчинд заавал байх химийн элементүүдийг агуулдаг ба фосфорыг ч бас их хэмжээгээр агуулдаг. Хулд загас нь хамгийн тустай хүнс юм. Хулд загас нь F амин дэмийг агуулахаас гадна үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Энэ амин дэм нь оливын тосонд бас агуулагддаг. Харин хавч нь үе мөчинд хортой.
5. Мөгөөрсөн бүтээгдэхүүн
Ийм бүтээгдэхүүнээр царцаамаг хийдэг бөгөөд үе мөчний үрэвсэлтэй хүнд хоолонд нь нэмэлт болгон гахайн чихийг хүртэл өгдөг байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнд далайн байцаа ч бас ордог. Мөгөөрсөн бүтээгдэхүүн нь үе мөчний шингэний найрлаганд оролцдог бөгөөд үе мөчийг тасралтгүй хөдлөхөд тусалдаг байна. Үе мөчинд хортой нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүнд органик биш фосфат агуулсан хүнс ордог. Эдгээрт дээд гурилаар хийсэн талх нарийн боов, хийжүүлсэн ус, хайлуулсан бяслаг зэрэг нь багтдаг.
6. Желатин
Бүтээгдэхүүний зунгааралдсан шинж чанар нь үе мөчинд тус болдог. Царцаамаг, чихэрлэг амттай мус, жимс жимсгэний цэлцэгнүүр, чихрийн агууламж багатай мармеладыг үе мөчний асуудалтай бүх хүн хэрэглэхэд тохиромжтой. Хэрвээ жимс жимсгэний амин дэмийг алдагдуулахгүйгээр хадгалахаар бол хатааж, хөлдөөж болно, гэхдээ чанамал бүү хийгээрэй. Ногооны амин дэмийг нь алдагдуулахгүй байлгахын тулд түр зуурын дулааны боловсруулалтанд оруулж хэрэглэхэд болно.
7. Д амин дэм агуулсан бүтээгдэхүүн
Д амин дэм нь ясан дахь кальцийг хадгалахад чухал үүрэгтэй байдаг. Үүнийг хэрэглэснээр хүмүүс үе болон ясны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Та хоолныхоо дэглэмд цөцгийн тос, сагамхай загасны элэг, өндөгний шар болон бусад бүтээгдэхүүнүүдийг оруулсан байвал сайн шүү. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг оролцуулан хачиртай талх бэлтгэсэн ч болно. Харин пурин агуулсан бүтээгдэхүүнүүд нь үе мөчинд халтай. Үүнд цай, шоколад, кофе, өөх тостой гахайн мах, элэгний тос, сэвэг зарам. Эдгээр нь үе мөчинд таагүй ч зарим өвчний үед сайнаар нөлөөлдөг байна.
mongolcom.mn