Мөнгөтэй л бол үзэсгэлэн төгс нэгэн болох бүрэн боломжтой тийм л цаг үед бид амьдарч байна. Нүүр нүд, хамар ам янзлахаас гадна сүүлийн үед шүд цайруулах мэс засал ихэд түгж байгаа. Энэ төрлийн заслыг Холливудын одод ихээр хийлгэдэгээс холливуд смайл гэгддэг юм билээ. Монголд топ модель Ч.Туяацэцэг, Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн нар шүдээ цайруулж багагүй мөнгө зарцуулсан гэдэг. Эрчүүд дундаас салхийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хагалахаар шийдсэн бололтой.
Тэрбээр Монголдоо шүд цайруулах тал дээр мэргэжлийн өндөр түвшинд хийдэг “Серамо” эмнэлэгийн эмчтэй хувийн эмчээ уулзуулж шүдийг хэрхэн хийдэг, үнэ ханш гээд багагүй зүйлийг сонирхсон гэх. Ерөнхийлөгчийн сонгуулиар яралзсан цагаан шүдээ гайхуулж, ард түмэндээ хийсэн ажлаа тайлагнах гэсний буруу ч юу байхав. Тусгай гутал өмсөж өндөр харагддаг гэж Ерөнхийлөгчийн тухай ярилцах нь ч бий. Түмнийхээ төлөө бие сэтгэлээ чилээн дэлхийн олон орны нөлөөбүхий эрхмүүдтэй уулздаг болохоор гоо сайхандаа зохих ёсоор анхаарах нь арга ч үгүй биз ээ.
MASS