Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина ээж шигээ алдрын оргилд хүрэхээр санаа шулуудсан бололтой. Тайлер Перригийн инээдмийн цувралд тоглосон Бобби Кристина өөрийнхөө амьдралыг харуулсан реалити шоу хийх гэж байгаа гэнэ.
Уитни Хьюстоныг нас барсны дараа түүний 19 настай охин хэрхэх бол гэсэн хүмүүсийн сонирхол хэвлэлийнхэнийг түүний хувийн амьдрал руу өнгийхөд хүргэсэн. Бобби Кристина Опра Винфригийн шоунд оролцсоноос хойш өөрийн гэсэн реалити шоу хийхээр шийдсэн бөгөөд одоо л хамгийн тохиромжтой цаг нь үзжээ. Бобби Кристина реалити шоу хийх талаар зарим нэг телевизийн продюсеруудтэй гэрээ хийх тухай ярилцаж эхэлсэн аж.
Ээжийгээ нас барсны дараа Бобби Кристина өргөмөл ахтайгаа сүй тавьж, хамт амьдрах болсон билээ. Уитни Хьюстоны ээж Бобби Кристинаг өргөмөл ахтайгаа сүй тавихыг хориглосон боловч тэрбээр өөрийнхөө шийдвэрийг хэдийн гаргасан аж. Кристина “Би ээжээсээ тэс өөр хүн гэдгийг хүмүүст харуулна. Би Уитни Хьюстон биш бас би түүний замаар явахгүй. Ээж маань энгийнээс энгийн хүн байсан. Тэр буруу хүний үгээр явснаас буруу алхмууд хийсэн” гэж ярьсан аж.
Бобби Кристина ээжийнхээ амьдралын тухай кинонд тоглох хүсэлтэй гэдгээ нуудаггүй. Ээжийнхээ уналтад өөрийн эцэг Бобби Брауныг буруутгадаг Кристина реалити шоугаар өргөмөл ах Ник Гордонтой ургуулсан ээдрээтэй харилцааг харуулах юм байна.
Н.Рэй /Emegteichuud/