Гар утасны алдартай тоглоом болох “Candy Crush”-ийг санаачлагч компанийн ашиг орлого буурсан гэх мэдээллийн дараа хувьцаа нь 14 хувиар буурсан байна. King Digital компанийн зүгээс гадаад валютын хэлбэлзэл болон шинээр гаргасан бүтээгдэхүүн зэрэг нь тухайн улирлын ашиг орлогыг буурахад нөлөөлсөн хэмээн үзэж байгаа аж.
Зах зээлд амжилт үзүүлнэ хэмээн таамагласан оны эхний улирлын борлуулалтын үзүүлэлтээс үл хамааран хувьцааны ханш нэлээд уналттай байсан юм. Тиймээс компани одоогоор зах зээл дэх хувьцааны ханшаа өсгөхөөр яаралтай арга хэмжээ авч байгаа гэдгийг эх сурвалж мэдэгджээ.
Жилийн өмнөхтэй харьцуулбал, оны эхний гурван сарын хугацаанд King Digital компанийн орлого 6.1 хувиар буурч, 569.5 сая долларт хүрсэн байна. Гэсэн ч энэ нь ажиглагчдын таамагласан 563.4 сая долларын орлогоос арай өндөр байгаа юм. King Digital нь энэ онд шинэ тоглоом гаргахаар төлөвлөж байгаа ч, оны сүүлийн хагас хүртэл хэрэглэгчдийн гарт хүрэхгүй аж.