Энэ бол аймшигтай тоо юм. Элэгний өвчин үүсгэдэг есөн төрлийн вирүсээс А, В, С бүлгийг нь монголчууд мэддэг. Бусдыг нь төсөөлдөг ч үгүй ажээ. А вирүс нь бохир гарын гэх шар өвчин үүсгэдэг. Урхаг харьцангуй бага. В вирүс архаг эмгэгт хүргэдэг ч урьдчилан сэргийлэх тарилгатай. С вирүс хамгийн осолтой. Хатуурал, хавдар үүсгэдэг сонгомол вирүс юм. Халдвар авсан цагаас 10-20 жилийн дотор элэгний хурц, архаг үрэвсэл, хатуурал, хавдар гэсэн дарааллаар өвчин даамжран үхэлд хүргэдэг юм байна.
Насанд хүрсэн монголчуудын 40 хувь нь ийм халдвар тээж яваа нь аймшигтай биш үү? ХДХВ/ДОХ-той яг ижил замаар дамждаг, яг адилхан үхүүлдэг ч бид огт тоодоггүй нь энэ талын сургалт, сурталчилгаа дутмаг, төрийн бодлого үгүйнх биз ээ. Элэгний эсэд нэвтэрсэн эсийн тоог өсгөхгүй байхаас өөр эмчилгээний арга одоогоор үгүй аж. “Мангут” эмнэлгийн эмч Ү.Зуунай “ДОХ-ыг эмчилдэг болсон цагт энэхүү эмгэгийг аргалж болно” гэжээ.
Г.Насан (www.wikimon.mn)