Бидний хайртай бяцхан үрс, өхөөрдөм дүү нар минь хэзээнээс мөнгөний талаар мэдлэгтэй болдог вэ.
Эрдэмтдийн тодорхойлсноор хүүхэд гурван настайгаасаа мөнгийг хадгалах, зарцуулах талаар ойлголттой болж эхэлдэг бол долоон натай байхаас нь мөнгөтэй хэрэхэн харьцах хувь хүний дадал бүрдэж эхэлдэг байна.
Тиймээс хүүхэд багачууддаа багаас нь хэрхэн мөнгөтэй харьцахыг зааж сургацгаая.
3-5 нас: Хүссэн зүйлээ авахын тулд хүлээх хэрэгтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй
1.Үүний тулд хүүхэдтэйгээ хамт хоёр төрлийн шилэн хорго бэлдэцгээе.
Дээр нь хадгалах, хэрэглэх гэж цаасан дээр хоёр өөр өнгөөр ялган бичээрэй. Хүүхэд тань гэрийн ажилд туслаад мөнгө авах, төрсөн өдөр нь болох гэх зэргээр мөнгөтэй болох бүртээ түүнийгээ хоёр тэнцүү хувааж шилэн хоргондоо хийнэ. “Хэрэглэх” гэсэн нэртэй шилэнд цугларсан мөнгөөр хүүхэд тань чихэр, наадаг зураг зэрэг жижиг зүйлс худалдаж авах бол, “Хадгалах” нэртэй шилэн хоргыг илүү өндөр үнэтэй зүйл худалдаж авахы тулд удаан хугацаагаар хуримтлуулах болно.
2.Хүүхдээ зорилготой болгоё. Жишээ нь. “Унадаг дугуй худалдаж авах”. Хүүхдийн тань зорилго хэтэрхий өндөр үнэтэй ибш, түүний хүрч чадах зүйл байх ёстой.
3. Бяцхан ханхүү, гүнж нар тань шилэн хоргондоо мөнгө хийх бүрт мөнгөө тоолоход нь тусалж, хүссэн зүйлээ авахад нь түүнд хэдэн төгрөг дутуу байгааг тооцоолж өгнө. Энэ бүхэн нь хүүхдүүдэд үнэхээр хөгжилтэй байхаас гадна хүлээцтэй хадгалах, тэвчээртэй байхын ач холбогдлыг таниулна.
4.Тийм ээ.чи минь үүнийг өөрийнхөө цуглуулсан мөнгөөр авч чадлаа шүү дээ гэж хэлэхэд хүүхэд тань дахин дахин илүү ихийг хадгалах хүсэлтэй, зоригтой өөртөө итгэлтэй болдог юм шүү.
6-10 нас: Мөнгөө зарцуулахад сонголт хийх хэрэгтэй болдогийг ойлгуулах
Энэ насанд та хүүхэддээ “мөнгө бол хязгаартай зүйл тул ухаалаг сонголт хийх нь чухал” гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
1.Хүүхдээ 6-10 настай байхад нь санхүүгийн шийдвар гаргалтад оролцуулж эхлэх хэрэгтэй.
2.Энгийн хэрэглээтэй холбоотой ойлголтуудыг тайлбарлах. Тухайлбал, “энэ хоёр ундаа адилхан хэмжээтэй, ижил амттай ч нэг нь нөгөөгөөсөө 300 төгрөгөөр хямд байна”. Ариун цэврийн цаасыг боодлоор авах нь ширхэгээр авснаас хямд тусдаг гэх мэт.
3.Хүүхэддээ 5000 мянган төгрөг өгөөд ямар жимс худалдаж авахыг нь өөрөөр нь сонгуулах зэргээр тэдэнд мөнгөтэй холбоотой шийдвэр гаргалтуудын туршлагыг бага багаар суулгах.
4.Дэлгүүрт хүүхэдтэйгээ хамт худалдаа хйиж байхдаа та худалдж авах зүйлээ хэрхэн сонгож байгаагаа чангаар ярьж байх. “Энэ манайд үнэхээр хэрэгтэй зүйл мөн бил үү”, “өөр дэлгүүрт арай хямд байж магадгүй л юм тийм ээ”гэх зэргээр хүүхэдтэйгээ бодлоо хуваалцаж байх.
11-13 нас: Илүү эртнээс хуримтлуулж эхэлбэл чиний мөнгө илүү хурдан өсдөг
1.Өмнө нь шилэн хоргонд богино хугацаанд мөнгөө хадгалж байсан бол одоо удаан хугацаагаар хадгалахыг санал болгоорой.
2.Хэрвээ чи 14 настайгаасаа эхлэн жил бүр зуун мянган төгрөг хадгалж эхэлбэл 65 настайдаа 23 сая төгрөгтэй болно. Харин 35 настайгаасаа үүнийг эхэлбэл ердөө долоон сая төгрөгтэй болно. Гэх мэтчилэн тоо баримттайгаар хүүхэддээ тайлбарлаж өгөх.
3.Банкуудын вэб сайтанд байдаг “Хадгаламжийн тооцоолуур” ашиглан хүүхэддээ мөнгө нь хэрхэн өсөхийг бодитоор тооцоолж харуулах. Ингэхдээ мөнгө нь ийнхүү өсч байгаа шалтгаан болох хүүний тухай зааж сургаарай.
4.Унадаг дугуй худалдаж авах зэрэг богино хугацааны зорилгын оронд одооноос зорилгыг нь томруулж урт хугацаагаар хадгалуулж эхлэх. Энэ насанд хүүхдүүд ойр зуурын зүйлд мөнгө ихээр үрэх хандлагатай байдаг. Тиймээс том зорилгод хүрэхийн тулд жижиг зүйлээс татгалзах шаардлагатай байдгийг мөн тайлбарлаж өгөөрэй.
14-18 нас: Суралцах их сургуулиа сонгохоор харьцуулалт хийхдээ төлбөрийн талаар нээлттэй ярилцах
1.Эцэг эх нь хүүхэдтэйгээ их сургуулийн талаар есдүгээр ангид байхаас нь ярилцаж эхлэх хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна. Жил бүр сургалтад зориулж хэдий хэмжээний мөнгө зарцуулахыг эртнээс хүүхэдтэйгээ хамт төсөвлө.
2.Онц сурч сургалтын төлбөрөөс чөлөөлөгддөг, засгийн газраас үзүүлдэг тэтгэлэг, хөнгөлөлтүүдийн талаар хүүхэдтэйгээ хамт судалбал тэд их сургуульд сурахад өөрийнхөө мөнгийг хэрхэн хэмнэж болох талаар ойлголттой болно.
3.Оюутан байхдаа хийж болдог цагийн ажлуудыйг хүүхэдтэйгээ хамт судлах. Сүүлийн жилүүдэд оюутан байхдаа тодорхой ажил хийж туршлага хуримтлуулсан байх нь ажлын талбар дээр тэдэнд нэгэн давуу тал болдог болсон. Гадаадын жуулчдад монгол хэл заах, хөтөч хийх, судалгааны ажил хийх, орчуулга хийх зэрэг олон төрлийн ажлууд оюутнуудад нээлттэй байдаг бас эдгээрийг хийснээр хүүхэд тань мөнгөний үнэ цэнийг эртнээс мэдэрч, мөнгөө зөв удирдаж чаддаг болно.