Холливуудын нэрт жүжигчин, найруулагч Бен Аффлекийн эхнэр Женнифер Гарнер гэрлэлтээ цуцлуулах болжээ. Тэд 2005 онд хуримаа хийн хамтын амьдралаа эхлүүлсэн бөгөөд хоёр охин, нэг хүүтэй юм.
Хосын салалтын шалтгаан Аффлекийн мөрийтэй тоглоомд донтсонтой холбоотой гэнэ. Жүжигчин эр Лас Вегас хотын мөрийтэй тоглоомын газраар байнга шахуу үйлчлүүлж, их хэмжээний мөнгө алддаг билээ. Өнгөрсөн оны сүүлээр жүжигчинг Лас Вегасын 20 гаруй мөрийтэй тоглоомын газар үйлчлүүлэхийг хориглосон юм. Энэхүү үйл явдлын дараа тэрбээр гэр бүлээсээ хэсэг хугацаанд хол байж, 21 хоног сэтгэл зүйн хичээлд хамрагдсан билээ. Гэсэн ч тэрбээр дахин мөрийтэй тоглоомд донтох болсон учир Гарнер түүнээс салж, хүүхдүүдээ өөрөө өсгөхөөр болсон байна.