Хар багаасаа л фото сонирхсон ч Шэрон тэс өөр мэргэжлээр суралцаж, замнасан юм. Британийн энэ зураач, гэрэл зурагчин эмэгтэй урлагийн их сургуулийг сийлбэрчний мэргэжлээр төгссөн. Гэхдээ тун удалгүй түүнээсээ уйджээ. Тэгэхээр нь л бүсгүй эртний сонирхлоо уудлан гаргаж, хоббигоо мэргэжил болгосон байна.
Зураг авах хамгийн дуртай цаг нь өглөө эрт нарны зөөлөн гэрэл өвс ногоон дээрх өчүүхэн дуслуудыг уяхан зөөлхөнөөр алтдаж, мөнгөлж, асааж байх үе гэнэ. Төгс кадр олохын тулд зурагчин зөвхөн ганган ургамал хайх биш гэрэл зургийг нь гоё төдийгүй “тасархай” болгох өнгө хэлбэрийн нэгдэл, өнцөг байрлалын эрэлд “хатдаг” гэнэ. Өнөөг хүртэл энэ зорилгоо амжилттай биелүүлж, үзэгчдийг алмайруулахын зэрэгцээ баясгаж байгааг та бүхэн бэлээхэн харж байгаа болов уу.
Шэроны макро фотонууд хурц, шинэлэг, урам зориг хайрлахаар байдаг. Бусад ажлуудтай нь сайтан дээр танилцаарай.
/news.mn/