Дуучин бүсгүй Apple-ийг хүндэтгэдэг, тус компани түүнийг шүтэн бишрэгчидтэйгээ холбоотой байхад нь тусладаг хэдий ч шинэ үйлчилгээг нь жаахан таалахгүй байгаа гэнэ.
“Apple Music эхний гурван сарын хугацаанд үйлчилгээгээ үнэгүй санал болгодог. Гэтэл тэд дууны зохиогчид, продюссерүүд, дуучдад мөнгө төлөхгүй. Энэ нь намайг гайхашруулж, миний сэтгэлийг гонсойлгож байна” хэмээн Свифт бичжээ.
Мөн дуучин бүсгүй тус компанийг энэ бодлогоосоо татгалзаач хэмээн уриалжээ. “Бид та бүхнээс үнэгүй iPhone өгөөч ээ гэж хүсэхгүй. Тийм учраас та бүхэн ч гэсэн бидний дуу хөгжмийг ямар нэгэн төлбөргүйгээр ашиглахаа зогсоо” хэмээн Тэйлор өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn