Зуны халуун өдрүүд үргэлжилж байна. Энэ үед настай хүн, бие муу, стресстэй хүмүүсийн даралт нь ихсэх хандлагатай байдаг.
Даралт ихэссэн үед булчингаа амрааж цусны даралтаа бууруулж болдог дараах амархан дасгалыг хийгээрэй.
Зурагт үзүүлсний дагуу 1 дэх цэгээс 2 дахь цэг рүү хурууныхаа өндгөөр хүчтэй дарж /өвдтөл нь хүчтэй биш/ доош нь гүйлгэнэ. Нэг талдаа 10 удаа 1 минутын турш /нийт 20 удаа/ энэ дасгалыг хийвэл даралт багасдаг.