14-хөн насандаа Монголын анхны фото миссээр шалгарч байсан Б.Хулангийн багын зураг олонд дэлгэгдлээ. Өдгөө жүжигчний мэргэжил эзэмшин, урлагийн салбарт өөрийн гэсэн орон зайгаа болгосон энэ бүсгүй загварын тайзыг нэгмөсөн орхиод байгаа билээ.
Монголын анхны фото мисс шалгаруулах тэмцээнд насаа нэмж орон дуулиан дэгдээж байсан тэрбээр дунд сургуулийн ширээнээсээ ч босоогүй байхдаа нүцгэн зургаа авахуулж, улмаар хөгшин хятад эртэй гэрлэлээ гэх мэт олон дуулианы эзэн болсон билээ. Өдгөө тэрбээр уран бүтээлээ туурвин, нөхөр, хоёр хүүхдийн хамт тун ч даруухан амьдарч байгаа.
www.mnews.mn