Төвсийн тухай хуульд өөрчлөлт оруулж, 2013 оноос орон нутгийн хөгжлийн санг байгуулсан. Тус санд төвлөрсөн төсвийг засаг даргын шийдвэрээр бус иргэд нийтийн хурлаар хэлэлцэж баталсан ажлуудад зарцуулна. Ингэснээр иргэд өөрсдийн амьдрах орчиндоо тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх, дэд бүтцээ сайжруулахад бүрэн дүүрэн оролцох эрх нь баталгаажсан. Мөн хөдөө орон нутгийн хөгжих боломжыг Орон Нутгийн Хөгжлийн Сан олгож байгаа юм.
Тухайлбал энэ үйл ажиллагааг Төв аймгийн Зуунмод суманд амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус аймаг нь 27 сумтай, сум бүр Орон Нутгийн Хөгжлийн Сангаас санхүүжилт авч тулгамдсан асуудлуудаа шийдэж нийт 400 гаруй нэр төрлийн ажлыг гүйцэтгэжээ. Жишээлбэл Зуунмод суманд 2013 онд 360 сая төгрөгний хөрнгө оруулалт хийгдэж, зургаан багт 60 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Харин багууд иргэдийн саналаар шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа тодорхойлон, дөрөвдүгээр баг гүний худагтай болж, 50 хүүхэд хүлээн авдаг байсан цэцэрлэгийг 110 хүүхэд хүлээн авах чалалтай болгон өргөтгөжээ. Харин зургаадугаар багийн хувьд үерийн далангаар явган явж аймагруу орж ирдэг, машинаар гарахын тулд цаг алдан холуур тойрдог байсан асуудлаа шийдэн үерийн далан дээгүүр явах авто машины гарцыг Орон Нутгийн Хөгжлийн Сангийн төсвөөр барьжээ. Энэ мэтчилэн Орон Нутгийн Хөгжлийн Сангийн үр шим хөдөө орон нутгийн иргэд болон тэдний амьдарч байгаа орчин сайжрахад үр дүнгээ өгч эхэллээ.