Охин хүүхэд аавдаа амь байдаг гэдэг. Аавууд ч хөвгүүдээс илүү охиноо эрхлүүлдэг нь энэ хорвоогийн бичигдээгүй хууль гэлтэй. Урин дулааны улирал ирж, хурим найрын сар эхэлж буйтай холбогдуулан энэ удаагийн фото агшиндаа аавуудын сэтгэл хөдлөлийг буулгасан гэрэл зургуудыг онцолж байна. Өөдөсхөн байхад нь мөрөн дээрээ суулгадаг байсан бяцхан охин нь нэг л өглөө сэрэхэд нь хүний хүн болоод ааваараа хөтлүүлэн өөр эрийн гар руу зүглэх агшин аавуудын хувьд хамгийн хэцүү үе байдаг гэдэг. Охиноо эрхлүүлэх хамгийн “сүүлчийн” өдөр аавууд ямар сэтгэл хөдлөл гаргадаг вэ?