Бурхан эмэгтэй хүнийг гэнэн, бас үзэсгэлэнтэй байхаар бүтээсэн. Үзэсгэлэнтэй учраас эрчүүд түүнд дурладаг. Гэнэн учраас тэд эрчүүдэд дурладаг. Эмэгтэйчүүдэд өөртэй нь учирсан эр бусдаас өөр санагддаг. Ингээд эрчүүдийн талаар алдартнуудын хэлсэн сонирхолтой үгсийг хүргэж байна.
Эрчүүд яг л хөзрийн моднуудтай адилхан. Чамд ноён таарах магадлал байгаа. Гэвч ихэнх хөзөр боол, тоо, юм уу Joker байдаг. Лаура Свенсон
Чи эр хүнд юуг ч зааж сургаж чадахгүй. Харин эрчүүдийг өөрсдөө түүнийг олж нээхэд нь тусалж чадна. ~Галилео Галилей
Эр хүнгүй дэлхийг төсөөлж байна уу? Ямар ч гэмт хэрэггүй, бас маш олон тарган аз жаргалтай эмэгтэйчүүдээр дүүрэн дэлхий байх байсан даа. ~Марион Смит
Хэрэв 40 настай эр 20 настай бүсгүйтэй гэрлэж байвал, тэр эр өөрийгөө 20 настай эр гэж төсөөлөхийг хүсдэг гэсэн үг. ~Ленор Коффее
Жентельмэн гэдэг бол тэвчээртэй чоныг хэлнэ. ~Лана Тюрнэр
Хөвгүүд бол хөвгүүд л байх болно. Дунд насны эрчүүд ч гэсэн адилхан. ~Фрэнк МкКинни
Гоо сайхан, сэтгэл татам байдал хоёр ялгаатай ойлголт. Гоо сайхан бүсгүйг би өөрөө анзаардаг. Харин өөрсдөө намайг анзаарсан бүсгүйчүүд сэтгэл татам байдаг. ~Жонн Эрскийн
Эмэгтэй хүний амжилттайгаар өөрчилж чадах цорын ганц эр хүн бол дөнгөж төрсөн хүү юм. ~Натали Вүүд
Эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс сонголтоо хийдэг юм биш. Харин эмэгтэй хүн өөрийг нь сонгож байгаа эр хүнийг сонгодог юм. ~Пол Жералди
Эмэгтэйчүүд эр хүнийг өөрчлөгдөнө гэж найдаж гэрлэдэг. Эрчүүд эмэгтэйгээ өөрчлөгдөхгүй гэж найдаж гэрлэдэг. Тийм болохоор хэсэг хугацааны дараа хоёулангийнх нь урам хугардаг. Альберт Эйнштейн
Эрэгтэй хүнийг танихыг хүсвэл хүүхдүүдэд хэрхэн хандаж байгааг нь хар. Хэрэв тэр хүүхдүүдтэй эв эеээ олж чадаж байвал жинхэнэ эр хүн гэсэн үг, хувиа хичээдэггүй, хүчирхэг, халамжтай. ~Памела Андерсон
Өөрийг нь сонсож чаддаг эмэгтэй хүнд эр хүн нэг уулзалтаар нь дурлаж мэднэ. ~Брэндан Франсис
Эрэгтэй хүнд хуучин сэтгэлээсээ салах нэг л арга зам бий. Тэр нь эмэгтэй хүний нүдэнд өөрийнхөө өөр тусгалыг буухыг харах. ~Клэйр Бүүт Люс
Эмэгтэйчүүд өөрийнхөө байгаагаар хайрлагдахыг хүсдэг бол, эрчүүд өөрийнхөө юу хийснээр үнэлэгдэж, хайрлагдахыг хүсдэг. ~Теодор Рейк
Эрчүүд бүхнийг мартчихдаг. Эмэгтэйчүүд бүхнийг санаж байдаг. Тийм болохоор л спортын гоолуудыг заавал давтаж үзүүлдэг. Учир нь тэр хооронд эрчүүд юу болоод өнгөрснийг аль хэдийн мартчихсан байдаг юм. ~Рита Рүднэр
Ханхүүг олтол чи маш олон мэлхийг андуурч үнсэх хэрэгтэй болж мэднэ. ~Граффито
Эрэгтэй хүнд эмэгтэй хүний төлөө хийж чадах 3 зүйл л байдаг: тэднийг хайрлах, тэднээс болж зовох, эсвэл тэднийг уран зохиол болгох.” ~Стефен Стиллс
Эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёр санал нийлж байвал тэдний дүгнэлт л адилхан гарсан гэсэн үг. Тэрнээс биш санал нийлсэн шалтгаан нь үргэлж өөр өөр байдаг. ~Жеорж Сантаяана